CORRECT LYRICS

Lyrics : Мөрөөдөл бид хоёр (Muruudul Bid Hoyor)

Мөрөөдөл бид хоёр муудаж сайндаж энд ирсэн
Муухай үгс сонсох болгондоо тэр толгой гудайлгана
Сайхан үг сонсох бүр жаахан хүүхэд шиг баярлана
Санаагаар болдог бол мөрөөдөл чамдаа туслахсан

Хайрласаар, дурласаар өдөр бүр би тэмүүлсээр
Хамгийн гоё үдэшлэгт хамт хоёул удахгүй зочилно

Хэн ч түүнийг орлож чадахгүй цор ганц мөрөөдөл
Хэрвээ чамд байдаг бол түүнийгээ бүү гомдоо
Минийх шиг мөрөөдлүүд мянга түмээрээ байдаг юм байна
Чинийх л сайхан юм гэж өөрийгөө бүү хуур

Хайрласаар, дурласаар өдөр бүр би тэмүүлсээр
Хамгийн гоё үдэшлэгт хамт хоёул удахгүй зочилно